Шуурхай
Спорт

"Монголын олон өдрийн дугуйн тэмцээн" эхэллээ

Дугуйн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Монголын олон өдрийн дугуйн тэмцээн" өнөөдөр /2026.08.26/ эхэллээ.

С.Саруул-Эрдэнэ·2026.08.26 14:38:00·1 үзсэн

Энэ жилийн хувьд тус тэмцээнийг олон улсын тамирчдын дунд нээлттэй зохион байгуулж байгаагаар онцлог. 12 багийн 80 гаруй тамирчин оролцож байгаа аж.

Олон өдрийн тэмцээн гэдэг бол цэвэр багийн хамтын ажиллагаа, тэсвэр хатуужил байдаг.

532.7 км зайд тамирчид уралдах бөгөөд элит ангиллын тамирчид уралдаанд хүч сорьж байна.

Манай улсын тамирчид энэхүү тэмцээний дараа Азийн наадам, ДАШТ-д оролцох тул маш чухал сорилго болж байгааг онцоллоо.

"NEXA AGENCY LLC" БАГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
Бүх төрлийн компьютерын онлайн дэлгүүр

Сэтгэгдэл (0)