Шахмал түлш борлуулах цэг ажиллуулах хүсэлт хүлээж авна
2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллана. Үүнээс 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллах юм.
С.Саруул-Эрдэнэ·2026.08.26 14:03:00·24 үзсэн

Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ Тамгын газрын Агаар орчны бохирдолтой тэмцэх тасагт хүсэлт гаргаж бүртгүүлэх аж.
Тухайн дүүргээс ирсэн иргэн, аж ахуй нэгжийн материалтай Тавантолгой түлш ХХК-иас гарсан ажлын хэсэг танилцаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах юм байна.
Энэ жилийн тухайд халаалтын улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш борлуулах гэрээт 500 цэг ажиллана.



