УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийднэ
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр тусгасан. Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна.
С.Саруул-Эрдэнэ·2026.08.26 14:53:00·19 үзсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2026.08.25/ Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн. Гэвч бүлгийн 64 гишүүнээс 34 гишүүн хуралд оролцон ирц хангалтгүй байсан тул ямар нэгэн шийдвэр гаргалгүй тарсан тухай эх сурвалж мэдээлсэн.
МАН-ын бүлгийн шийдвэр болон ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эсэх асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогт, Төсвийн орлого биелэхгүй байгаа болон алдагдлыг санхүүжүүлэх, төсвийн хэмнэлт хийх, төр бүсээ чангалж, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, заавал он гарахыг хүлээлгүйгээр тодорхой цалин, тэтгэвэрийг нэмэх зэрэг асуудлууд бий. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд төсвийн тодотголыг УИХ-д Засгийн газрын зүгээс өргөн барьсан.
Төсвийн тодотголыг хэлэлцэхийн тулд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлэх юм бол Үндэсний Аудитын дүгнэлт гарах ёстой.
Мөн төсвийн тогтвортой байдлын тухай болон төсвийн тухай хууль зэрэг бусад нөхцөл, шаардлага хангагдаж уу, хууль зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг нягтална. Дээрээс нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн бодлого хэр зөв бэ, оновчтой юу, үр ашигтай байж чадах уу, үгүй юу гэх зэрэг дүгнэлтүүдийг хийх ёстой. Тиймээс тодорхой хугацаа шаардаж байгаа.
Ирэх 9-р сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний Аудитын дүгнэлт гарчихна.
Энэ үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 9 дүгээр сарын 1-нд хуралдуулж, ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж эсэхийг шийднэ гэв.



