ЗГ: Ард иргэдээ шатахууныг хэмнэхийг уриалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2026.08.26/ гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.
С.Саруул-Эрдэнэ·2026.08.26 14:10:00·15 үзсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Гадаадаас олдсон шатахууныг авч байна. Үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байгаа. Дэлхий нийтээр үнийн өсөлт хүнд байгаа. Бид хямралтай нөхцөл байдалд дотооддоо үйлдвэрлэдэггүй улс гэхэд боломжийн түвшинд авч явж байна.
Татан авалтын хүчин чадлаа урд хөршөөс гурав дахин нэмэгдүүлсэн. Нийт хэрэглээний 60 гаруй хувийг бусад улсаас авч эхлэх бэлтгэл ажлаа хангалаа.
Онгоцны түлшийг анх удаа ОХУ-аас бусад нийлүүлэгчээс оруулж ирж цэнэглэлээ. Шатахуун худалдан авах эх үүсвэрүүдээ нэмэгдүүллээ. Улаанбаатарын хэмжээнд нийлүүлэлт нэмэгдсэн. Улаанбаатарын хэмжээнд шатахууны түгээх станцуудын ачаалал 70 автомашинаас 20 гаруй болж буурсан. Сүүлийн дөрөв хоногт хөдөө орон нутаг руу чиглэх ачилт нэмэгдэж байна. Орон нутагт саванд шатахуун олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ. Орон нутаг руу олон хоног тээвэрлэх учраас хугацаа шаарддаг. Увс аймаг руу гэхэд хоёр хонож очдог. Түгээлт хугацаа шаардана. Хүнд нөхцөлийн ард гарах гэж байна. Гадаад нөхцөл байдлаас хамаараад хүнд нөхцөл давтагдахыг үгүйсгэхгүй.
Ард иргэдээ шатахууны хэмнэхийг уриалж байна.



