Өнөөдрийн бэлэг: Мөрөөдөл наснаас эхэлдэггүй. Харин эхлэхээс эхэлдэг.
Парисын Fashion Week-д 10 настайдаа өөрийн коллекцоо танилцуулсан бяцхан дизайнер "Max Alexander"
Сэтгүүлч·2026.08.26 17:48:00·3 үзсэн

Хүүхдүүд 4 настайдаа тоглоомоор тоглож, үлгэр сонсож байх үед Лос-Анжелесийн бяцхан хүү Max Alexander өөрийн анхны даашинзыг бүтээхийг мөрөөдөж байжээ.
Тэрээр ердөө 4 настайдаа ээжээсээ манекен авч өгөхийг хүсэж, оёдлын машин дээр ажиллаж эхэлсэн байна. Эхэндээ ээж нь хүүгээ хэтэрхий бага гэж бодож байсан ч Max удалгүй оёдлын ур чадвараараа гайхшруулжээ. Дараа нь тэрээр мэргэжлийн оёдлын хичээлд суралцаж, өөрийн загваруудаа бүтээж эхэлсэн байна.
5 настайдаа анхны шоугаа хийжээ
Max 5 настайдаа анхны коллекцоо бүтээж, гэрийнхээ хашаанд өөрийн гэсэн жижигхэн fashion show зохион байгуулсан байна.
Түүний бүтээлүүд сошиалд тархсанаар хүмүүсийн анхаарлыг маш хурдан татаж эхэлжээ. Улмаар Max-ийн загваруудыг захиалах хүмүүс нэмэгдэж, тэрээр хүүхдийн хоббигоос жинхэнэ fashion business рүү алхсан байна.
Sharon Stone хүртэл түүний загварыг өмссөн
Max-ийн бүтээлүүдийг сошиалаас харсан Холливудын жүжигчин Sharon Stone түүнтэй холбогдож, өөртөө зориулж пальто урлуулах хүсэлт тавьсан байна.
Сонирхолтой нь Max тухайн үед Sharon Stone гэж хэн болохыг ч мэддэггүй байжээ. Ээж нь түүнд жүжигчний зургийг үзүүлж, “тэр чиний ажлыг сонирхдог” гэж тайлбарласан байна.
Ингээд Max түүнд зориулан крем өнгийн пальто урлаж өгчээ.
Түүний бүтээлүүдэд Sharon Stone-оос гадна жүжигчин Debra Messing зэрэг алдартнуудын захиалга багтдаг.
Түүний түүх бидэнд юу хэлж байна?
4 настайдаа “би дизайнер болно” гэж хэлсэн хүү өнөөдөр дэлхийн хамгийн том загварын тайзнуудын нэг дээр өөрийн нэртэй коллекцоо танилцуулж байна.
Магадгүй дараагийн Max яг одоо Монголын аль нэг гэрт өөрийн анхны бүтээлээ хийж суугаа ч юм билүү. Авьяас гэдэг нас асуудаггүй. Түүнийг хөгжүүлэх боломж, зориг, дэмжлэг хэрэгтэй.

